20/11/2025
-6.9 C
Ulaanbaatar

7

УИХ-ын 12 гишүүн гадаадад томилолттой, 10 гишүүн чөлөөтэй

Хуваалцъя:

Өнөөдрийн хуралдаанд:

  • Эмнэлгийн чөлөөтэй: 6
  • Чөлөөтэй: 10
  • Гадаадад томилолттой:  12
  • Орон нутагт томилолттой: 3 гишүүн оролцоогүй.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 6 асуудал хэлэлцэнэ. Үүнд:

  • Хуулийн төсөл эцэслэн батална /Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  •  “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
  •  “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
  •  “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна. /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

Шинэ мэдээ

Төстэй мэдээнүүд